News trading: Эдийн засгийн үзүүлэлтээр богино хугацаанд арилжаа хийх

2025-09-08

Форекс зах зээл дээр үнийн хамгийн хүчтэй хөдөлгөөнүүдийн нэг нь эдийн засгийн мэдээ, статистик үзүүлэлтүүд зарлагдах мөчид бий болдог. Энэ үед ханшийн огцом савлагаа (volatility) богино хугацаанд трейдерт том боломж ч, асар эрсдэл ч авчирч болно. Проп фирм дээр шалгалт өгч буй эсвэл хөрөнгийн удирдлагаар ажиллаж буй арилжаачдын хувьд, news trading буюу эдийн засгийн мэдээнд суурилсан богино хугацааны арилжаа нь өндөр өгөөжийн стратеги байх боломжтой. Гэхдээ үүнийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд зөв аргачлал, сахилга бат, эрсдэлийн удирдлага зайлшгүй шаардлагатай.

News trading: Эдийн засгийн үзүүлэлтээр богино хугацаанд арилжаа хийх

Энэ нийтлэлд бид news trading-ийн суурь ойлголт, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төрөл, стратеги, эрсдэл, хэрэгжүүлэх арга зүй-г нарийвчлан авч үзэх бөгөөд Форекс проп трэйдерүүдэд зориулагдсан практик зөвлөгөөг багтаав.

1. News Trading гэж юу вэ?

News trading гэдэг нь эдийн засгийн мэдээлэл, төв банкны мэдэгдэл, улс төрийн үйл явдлын нөлөөгөөр зах зээлд богино хугацаанд үүсэх огцом хөдөлгөөнөөс ашиг олох стратеги юм.

  • Энэ нь ихэвчлэн scalping болон intraday trading-ийн хүрээнд ашиглагдана.
  • Арилжаачид ихэвчлэн economic calendar ашиглаж, өндөр нөлөөтэй мэдээг урьдчилан төлөвлөдөг.
  • Стратегийн гол цөм нь: “Мэдээ гарсны дараах ханшийн инерциэс ашиг олох”.

2. Форекс зах зээлд нөлөөлдөг чухал эдийн засгийн үзүүлэлтүүд

2.1 Хүүгийн бодлого (Interest Rates)

  • Төв банкны шийдвэр нь валютын ханшийг урт болон богино хугацаанд шууд хөдөлгөнө.
  • Fed, ECB, BoE, BoJ-ийн мэдэгдэл нь USD, EUR, GBP, JPY дээр хүчтэй нөлөө үзүүлдэг.

2.2 Ажилгүйдлийн түвшин (Unemployment Rate, NFP)

  • АНУ-ын Non-Farm Payrolls (NFP) бол хамгийн өндөр нөлөөтэй үзүүлэлтүүдийн нэг.
  • Хүлээлтээс зөрсөн тоо нь ханшид хүчтэй богино хугацааны савлагаа үүсгэдэг.

2.3 Инфляци (CPI, PPI)

  • Төв банкны мөнгөний бодлогын гол суурь үзүүлэлт.
  • CPI өсвөл хүү өсөх магадлал нэмэгдэж, тухайн улсын валют чангардаг.

2.4 GDP

  • Эдийн засгийн өсөлт нь валютын эрэлт, хөрөнгө оруулагчдын итгэлцэлд шууд нөлөөлдөг.

2.5 PMI ба бусад leading indicators

  • Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний PMI нь эдийн засгийн эрт сэрэмжлүүлэгч үзүүлэлт.

3. News Trading-ийн давуу ба сул тал

Давуу тал

  • Богино хугацаанд өндөр өгөөж авах боломжтой
  • Түргэн шийдвэр гаргалт, эрсдэлийн менежмент сургах
  • Зах зээлийн liquidity event-үүдийг ашиглах боломж

Сул тал

  • Огцом spread өргөсөх, slippage гарах эрсдэлтэй
  • Хэт өндөр volatility нь хяналтгүй алдагдал үүсгэж болзошгүй
  • Шалгалтын үеийн prop rules (max drawdown, max loss) зөрчих магадлал нэмэгдэнэ

4. News Trading-ийн үндсэн стратегиуд

4.1 Breakout Strategy

  • Мэдээ гарахын өмнө үнэ тодорхой range дотор хөдөлдөг.
  • Мэдээ зарлагдсаны дараа support эсвэл resistance түвшинг эвдэхэд арилжаанд ордог.

4.2 Fade the Move (Reversal)

  • Эхний хүчтэй хөдөлгөөний дараа үнэ буцаж өмнөх түвшиндээ дөхөх хандлага байдаг.
  • “Fake breakout”-ыг ашиглаж эсрэг чиглэлд ордог стратеги.

4.3 Straddle Orders

  • Мэдээ гарахын өмнө хоёр чиглэлд pending ордер тавьдаг.
  • Үнэ нэг чиглэлд хүчтэй хөдөлбөл нэг ордер идэвхжиж ашиг авч, нөгөө ордер cancel хийнэ.

4.4 Sentiment-based Trading

  • Эдийн засгийн үзүүлэлтийг зөвхөн тоон утгаар бус, зах зээл хүлээлттэй хэрхэн харьцуулснаар шийдвэр гаргадаг.

5. Risk Management

5.1 Stop-Loss & Take-Profit

  • News trading-д tight stop-loss тохируулах нь тохиромжгүй. Spread тэлэлтийн улмаас ихэвчлэн trigger болно.
  • Харин dynamic stop-loss (volatility-д тааруулсан) тохируулах хэрэгтэй.

5.2 Position Sizing

  • Мэдээний өмнөх болон дараах үед lot size багасгах нь эрсдэлийг бууруулна.
  • Prop firm-ийн шалгалтанд 1-2% rule хатуу мөрдөх хэрэгтэй.

5.3 Slippage & Spread

  • ECN брокер, low-latency execution ашиглах нь news trading-д маш чухал.

6. Техникийн хэрэгслүүд

  • Economic Calendar (ForexFactory, Investing.com)
  • High-frequency news feed (Bloomberg, Reuters, Dow Jones)
  • Volatility индикаторууд (ATR, Bollinger Bands)
  • Latency & VPS hosting – захиалгыг хамгийн хурдан гүйцэтгэхэд зайлшгүй

7. Проп Трэйдерүүдэд зориулсан News Trading-ийн аргачлал

7.1 Шалгалтын дүрэмтэй нийцүүлэх

  • Max Daily Loss → мэдээний үед нэг трейдэд бүх лимитээ ашиглаж болохгүй
  • Max Drawdown → гэнэтийн spike-ээс хамгаалахын тулд эрсдэлийн хэмжээг бууруул

7.2 Pre-News Checklist

  1. Ямар үзүүлэлт гарах гэж байгааг тодорхойл
  2. Хүлээлт ба forecast-ийг харьцуул
  3. Тухайн мэдээ ямар валют хослолд хамгийн хүчтэй нөлөөлөхийг сонго
  4. Техникийн түвшнүүдийг тэмдэглэ (support, resistance)
  5. Execution plan тодорхойл

7.3 Post-News Discipline

  • Эхний spike дээр үсрэн орохгүй байх
  • Эхний 1–2 минутыг ажиглаж, чиглэл тогтоогдсоны дараа орох
  • Trade journal-д тухайн мэдээг хэрхэн арилжсан тухайгаа тэмдэглэх

8. Бодит кейсүүд

8.1 NFP Release

  • EUR/USD дээр NFP тоо хүлээлтээс давсан үед USD огцом чангарсан.
  • Эхний хөдөлгөөнд breakout орсон трейдер ашиг авсан бол, fade strategy сонгосон трейдерүүд хурдан алдагдал хүлээсэн.

8.2 CPI & Fed Decision

  • АНУ-ын инфляци өсөлттэй гарч Fed хүү өсгөх магадлал нэмэгдсэн.
  • USDJPY дээр хүчтэй өсөлт бий болсон бөгөөд technical resistance-г эвдэж, news-driven breakout үүссэн.

9. News Trading-ийн сэтгэлзүй

  • FOMO (Fear of Missing Out): Трейдерүүд мэдээний хөдөлгөөнийг хэт их дагах гээд алдаа гаргадаг.
  • Overtrading: Нэг мэдээн дээр олон удаа орж гарснаар drawdown нэмэгдэнэ.
  • Discipline: Урьдчилан тогтоосон төлөвлөгөөг дагаж мөрдөх нь амжилтын үндэс.

News trading бол форексийн хамгийн адреналинтай, хамгийн өндөр боломж ба эрсдэлийг хослуулсан стратеги. Проп фирмд арилжаа хийж буй трейдерийн хувьд:

  • News trading-ийг зөв хэрэгжүүлбэл шалгалтаа хурдан давж, өндөр өгөөж авах боломжтой.
  • Гэвч эрсдэлийн удирдлага, сахилга батгүй бол нэг мэдээ таны бүх equity-г устгаж болзошгүй.
  • Хамгийн шилдэг арга нь pre-news бэлтгэл + post-news discipline + risk control юм.

Форекс зах зээл дээр мэдээний үеийн богино хугацааны арилжаа бол туршлагатай трейдерүүдэд ашигтай боломж, харин анхааралгүй бол асар эрсдэл дагуулна.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $1,000,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.