Liquidity Shock үеийн менежмент: Хурц хэлбэлзэл дундах амьд үлдэх стратеги

2025-10-31

Форекс зах зээл бол тасралтгүй урсгал биш; зарим мөчид ханш хэвийн хэлбэлздэг бол зарим мөчид Liquidity Shock буюу хөрвөх чадварын огцом бууралт үүсэж, хөдөлгөөн хяналтаас гарсан мэт санагдана. Энэ үед спред гэнэт тэлж, Stop Loss-ууд (алдаа хязгаарлах ханшийн түвшин) урсах эсвэл үнэ үсрэн гулсах (slippage—ханшийн гулсалт) үзэгдэл хүчтэй болдог.

Liquidity Shock үеийн менежмент: Хурц хэлбэлзэл дундах амьд үлдэх стратеги

Проп арилжаанд гол зорилго бол богино хугацааны ашиг биш, капиталыг хадгаж дараагийн өдөр арилжаанд оролцох эрхээ хамгаалах байдаг. Liquidity Shock үед системтэй арилжаачин болох эсэх тань шалгагддаг.

Liquidity Shock гэж юу вэ?

Liquidity Shock = Зах зээлд орж буй захиалга багасах + орж гарах урсгал тэнцвэргүй болох = үнэ бага хүрээнд огцом савлах

Өөрөөр хэлбэл зах зээл гүн биш болох буюу захиалгын сан (Order Book) нимгэрэх үе.

Гол үүсгэдэг хүчин зүйлүүд:

  • Голлох макро мэдээ (NFP, CPI, төв банкны шийдвэр гэх мэт)
  • Гэнэтийн улс төр, геополитик үйл явдал
  • Том институцийн (санхүүгийн байгууллага) зах зээлээс түр ухрах үе
  • Market Maker-үүд (зах зээл үүсгэгчид) эрсдэл багасгах горимд шилжих

Volatility spike (хэлбэлзлийн гэнэтийн өсөлт)-тэй төстэй боловч Liquidity Shock илүү хүнд. Үнийн хөдөлгөөн хэн нэгэн их худалдаж авснаас биш, харин зарах худалдан авах саналгүйгээс болдог.

Проп трейдерүүдэд яагаад хамгийн өндөр эрсдэл вэ?

Проп фирмүүдийн дүрэм мэт зүйлс байдаг:

  • Daily Loss Limit — Өдрийн алдагдлын дээд хязгаар
  • Maximum Drawdown — Нийт алдагдлын дээд хязгаар
  • Consistency Rules — Гүйцэтгэлийн тогтвортой байдлын шалгуур

Liquidity Shock үед:

  • Stop Loss цохилтод илүү хурдан өртдөг
  • Spread тэлэлтээс болж Stop Loss хүчтэй идэвхждэг
  • Slippage буюу үнэ хүлээлтээс дорд гүйцэтгэгддэг
  • Алдагдал тооцсоноос давж гардаг
  • Trade execution delay (ордер гүйцэтгэл хоцрох) ажиглагддаг

Энэ үед проп трейдерийн зарчим тодорхой:

Ашиг биш — амьд үлдэх нь зорилго.

Зах зээл Liquidity Shock руу орж байгааг таних дохио

  • Спред гэнэт тэлэх (жишээ нь EURUSD 0.8 → 6–10 пипс)
  • Үнийн тасралттай үсрэлт гарч лаа урт сүүдэртэй болох
  • Захиалгын сан нимгэрэх (ECN брокерт илт харагдана)
  • Зах зээлээс котировка удаашрах
  • Хүчтэй нэг тал руу шахалт (directional aggression)

Эдгээр шинж гарч эхэлмэгц та хамгаалалтын горим руу шууд шилжих ёстой.

Liquidity Shock үеийн менежментийн зарчмууд

1. Exposure-аа багасгах (нээлттэй байрлал цөөлөх)

Position size-аа шууд бууруулна.
Execution муудсан үед том хувиар орсон арилжаа бол стратегийн алдаа.

2. Стратегийг түр “pause” хийх

Хэрэв таны систем өндөр хэлбэлзэлд тохируулагдаагүй бол түр зогсоох нь зөв.
Volatility үед trend-ийг дагах илүү аюул багатай, харин буцаалт арилжаа хийх (mean-reversion) хамгийн аюултай.

3. Том мэдээний орчимд оролцохгүй байх

News trading (мэдээний үеэр арилжаа хийх) бол институцийн түвшний туршлага шаардсан тусдаа ур чадвар. Проп шалгалтын үед хамгийн зөв алхам бол орохгүй байх.

4. Market Order-оос зайлсхийх

Market ордер = гулсалтын эрсдэл өндөр
Limit ордер = илүү хяналттай

Гэхдээ Stop Loss ихэнх системд market order хэлбэрээр биелдэг гэдгийг санах.

5. Сэтгэлзүйн хамгаалалт

Энэ үед илрэх зан төлөвүүд:

  • Айдас
  • Хэт яаралт
  • Уур (revenge trading)
  • “За за одоо эргэж авах ёстой” гэсэн бодол

Хамгийн зөв алхам:

  • Монитороо түр хаах
  • Гүн амьсгалж, вендинг machine шиг шийдвэр гаргахгүй байх
  • Execution journal (арилжааны тэмдэглэл) гялс бичих

“Тоглохгүй байх нь өөрөө тоглолт” гэдэг философи энд хэрэгжинэ.

Мэргэжлийн арилжааны логик

Retail трейдерүүд shock-ийг боломж гэж хардаг.
Институцийн трейдерүүд shock-ийг эрсдэлийн шалгалт гэж харах нь нийтлэг.

Том сангууд юу хийдэг вэ?

  • Exposure-аа багасгана
  • Зах зээл ажиглана
  • Order flow (захиалгын урсгал)-аа үнэлнэ
  • Эргэн тогтвортой болтол passive буюу хамгаалалтын байдалд байна

Өндөр түвшний трейдинг бол
оруулах биш, орохгүй байх ур чадвар.

Institutional Logic: Liquidity Shock бол боломж биш, тест

Институцийн desk-үүд liquidity shock үед aggressor биш, risk regulator байдаг. Харин retail trader-үүд түүнийг боломж гэж эндүүрдэг.

Проп трейдерийн гол чадвар:

– Identify → Adapt → Survive → Re-engage

Зарим үед хамгийн өндөр ур чадвар бол стратеги ашиглах бус, стратегиэ зогсоох явдал.

Liquidity Shock үеэр амьд үлдэх нь проп арилжаачдын түлхүүр чадвар. Энэ бол эрсдэлээс зугтах биш, эрсдэлийг удирдах дээд түвшний философи. Амжилттай трейдерүүд зах зээлийн хамгийн хүнд мөчид системтэй, сахилга баттай, хэт реактив бус байдлаар ханддаг.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $1,000,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.