logo

Reset: Өөрийгөө дахин тохируулах нь

2025-09-12

Зах зээл дээр мөнхийн ялагч гэж байдаггүй. Арилжааны замд алдагдал, сэтгэлзүйн дарамт, буруу шийдвэрүүд гардаг нь хэвийн үзэгдэл. Харин гол ялгаа нь зарим хүн тэр дороо бууж өгдөг бол зарим нь reset хийж, өөрийнхөө шилдэг хувилбарт ойртдог. Reset гэдэг нь гацсан мэдрэмжээсээ гарч, сэтгэлзүй, зуршил, орчноо шинэчлэх үйл явц юм.

Reset

Яагаад нэг газраа гацсан мэт мэдрэмж төрдөг вэ?
  • Хуучин зуршил: Судалгаагаар бидний өдөр тутмын үйлдлийн 40–45% нь автомат зуршил байдаг. Энэ нь тархины “shortcut” буюу хялбарчилсан зам юм. Өөрчлөлт хийхэд хэцүү санагддаг нь үүнтэй холбоотой. Хүний хүсэл зориг байлаа ч хуучин зуршлаа өөрчлөхөд хэцүү байдаг нь үүний илрэл юм.
  • Сэтгэлзүйн дарамт: Америкийн сэтгэл судлалын холбооны тайланд, өндөр стресстэй үед хүмүүсийн 75% нь эргэлзээтэй шийдвэр гаргадаг гэж дурдсан байдаг. Арилжаанд энэ нь алдагдлыг нөхөхийн тулд дахин эрсдэлтэй арилжаанд орох эсвэл хэт болгоомжлох байдлаар илэрдэг.
  • Burnout: Арилжааны сэтгэлзүйн судалгаагаар өдөр бүр олон цаг дэлгэцийн ард сууж, тогтмол шийдвэр гаргадаг хүмүүсийн 60% нь “decision fatigue” буюу шийдвэрийн ядаргаанд өртдөг.

Энэ бүхнийг та өөр дээрээ анзаарч эхэлсэн бол таны хувьд reset хийх цаг иржээ.


Reset хийх нь арилжаанд хэрхэн туслах вэ?
  • Нейропластик ба шинэ арга барил: Тархины мэдрэлийн эсүүд шинэ холбоос үүсгэж, дадал зан авир өөрчлөгдөж болдгийг олон судалгаа баталсан. Лондонгийн их сургуулийн судалгаагаар шинэ дадал тогтоох дунджаар 66 өдөр шаарддаг. Үүнтэй адил арилжаачид “шинэ арга барилаа тодорхойлох → турших → тогтмол хэрэгжүүлэх” гэсэн хэмнэлийг баримтлан арга барилаа өөрчилж чадна.
  • Стрессээ бууруулах: Prefrontal cortex (PFC) нь өндөр стресст өртөхөд бид богино хугацааны мэдрэмжээр шийдвэр гаргадаг. Арилжаанд энэ нь “panic sell” эсвэл “FOMO buy” болж хувирдаг. Reset хийхдээ амьсгалын дасгал, бясалгал хийх, спортоор хичээллэх зэргээр стрессээ бууруулах аргуудыг хэрэглэснээр шийдвэр гаргалтын чанар сайжирдаг.
  • Meditation ба mindfulness: Харвардын судалгаагаар 8 долоо хоногийн mindful meditation хийсэн хүмүүсийн тархины сэтгэн бодох, ой тогтоох, сэтгэл хөдлөлийн зохицуулалттай холбоотой хэсэгт саарал бодисын нягтрал нэмэгдсэн нь төвлөрөлд эерэгээр нөлөөлдөг.
  • “Fresh start” нөлөө: Пенсильванийн их сургуулийн багийн судалгаагаар хүмүүс шинэ жил гэх мэт цаг хугацааны зааг дээр шинэ зорилго тавьж, түүндээ хүрэхээр хэрэгжүүлэлт хийх магадлал 20–25%-иар илүү байдаг. Иймээс арилжаач та сар, улирал, шинэ он зэргээр төлөвлөгөөгөө дүгнэн дахин дахин reset хийгээрэй.

Reset хийхэд арилжаачдад хэрэгтэй алхмууд
  • Trading journal эхлүүлэх: Алдагдал, ашиг, шийдвэр бүрээ бич. Судалгаагаар тэмдэглэл хөтөлдөг арилжаачид бусдаасаа 23%-иар илүү тогтвортой ашигтай байдаг.
  • Жижиг зорилгоор эхлэх: Том өөрчлөлт жижиг алхам дээр суурилна. Жишээ нь өдөрт 10 минут алхах. Ингэснээр тархи “амжилтын мэдрэмж”-ээр дохио авч, зуршил бэхждэг.
  • If-then дүрэмтэй байх: “Хэрэв ханш X түвшинд хүрвэл → stop-loss тавина” гэх мэт. Судалгаагаар ийм төлөвлөгөөтэй хүмүүсийн зорилгодоо хүрэх магадлал 2 дахин өндөр байдаг.
  • Risk per trade-ээ дахин тогтоох: Reset хийхдээ нэг арилжаанд тавих эрсдлээ шинэчлэн тодорхойл. Судалгаагаар мэргэжлийн арилжаачдын 80% нь арилжааны эрсдэлээ нийт хөрөнгийн 1–2%-иас хэтрүүлдэггүй.
  • Стресс бууруулах аргаа олох: Дасгал хийдэг арилжаачдын cognitive performance test-д үзүүлсэн үзүүлэлт 10–15%-иар өндөр байдаг.
  • Орчин болон зуршилаа өөрчлөх: Дадал нь дохио → үйлдэл → шагнал гэсэн гинжин холбоонд тогтдог. Арилжааны орчноо сайжруулах, тодорхой цагт л зах зээлийг шалгах гэх мэтээр өөртөө шинэ зуршил бий болгосноор та өөрийгөө “decision fatigue”-ээс хамгаална.
  • Ахиц дэвшлээ тэмдэглэх: Жижиг амжилтыг тэмдэглэснээр допамины түвшин нэмэгдэж, дараагийн алхамд эрч хүч өгдөг.


Өөрийгөө шинээр асаах нь нэг товч дарахтай адилгүй. Энэ нь шинжлэх ухаанд суурилсан жижиг, тогтмол алхмууд дээр тулгуурладаг. Тэвчээртэйгээр 2–3 сар шинэ дадлаа давтаж, орчноо зөв бүрдүүлж чадвал тархи тань өөрөө шинэ зам гаргаж эхэлнэ. Тархи шинэ холбоос үүсгэхэд хугацаа шаарддаг шиг, амжилттай арилжаач болох ч тогтмол давталт, сахилга батаар ирдэг.

Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $1,000,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.