logo

Алдагдал хаанаас эхэлдэг вэ?

2025-07-31

Арилжааны ертөнцөд олон хүн амжилттай арилжаач болохыг хүсдэг ч ихэнх нь зорилгодоо хүрч чаддаггүй. Энэхүү нийтлэлдээ бид арилжаачид яагаад бүтэлгүйтдэг, алдагдал яг хаанаас эхэлдэг талаарх үндсэн гол шалтгаануудыг авч үзэж, эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хүргэхийг зорилоо.

aldagdal haana

1. Эрсдэлийн менежмент дутмаг

Арилжааны хамгийн чухал зүйл бол эрсдэлийн менежмент юм. Ихэнх арилжаачид эрсдэлээ хуваарилах болон хамгаалах стратегигүйгээр зах зээлд ордог. Жишээлбэл, тэд хэт их хөрөнгөөр арилжаа хийж, ганцхан алдаанаас үүдэн их хэмжээний алдагдал хүлээдэг. Эрсдэлийн менежментгүй бол урт хугацаандаа ямар ч арилжаач амжилтад хүрэх боломжгүй.

Зөвлөгөө:

  • Нэг арилжаанд нийт хөрөнгийн 1-2%-иас илүүг оруулахгүй байх.
  • "Stop-loss" буюу алдагдлыг хязгаарлах.
  • “Revenge trading” буюу алдагдлаа хүчээр нөхөх гэж оролдохоос зайлсхийх

2. Сэтгэл хөдлөлдөө хэт автах

Сэтгэл хөдлөл бол арилжааны гол дайсан. Айдас, шунал, эсвэл өөртөө хэт итгэх нь арилжаачдыг буруу шийдвэр гаргахад хүргэдэг.

Сэтгэл хөдлөлийн нийтлэг алдаанууд:

  • Хэтэрхий их арилжаа хийх (overtrading)
  • Алдагдлыг хэт удаан барих
  • Тохиромжгүй үед арилжаанд орж “FOMO” буюу боломжийг алдахаас айх

3. Мэдлэг, мэдээлэл дутмаг

Зах зээлийн талаар хангалттай мэдлэггүйгээр арилжаа хийх нь тоглоомтой адил байна. Ихэнх шинэхэн арилжаачид техникийн шинжилгээ, зах зээлийн чиг хандлага, эсвэл эдийн засгийн хүчин зүйлсийн талаар сайтар судлалгүй арилжаанд ордог.

Зөвлөгөө:

  • Үндсэн болон техникийн шинжилгээний ойлголтыг бүрэн сайн эзэмших
  • Мэдээ, мэдээллийн эх сурвалжуудыг тогтмол хянах
  • Төв банкнуудын шийдвэр, эдийн засгийн хуанлийг цаг тухайд нь уншиж байх

4. Бодит бус хүлээлт

Форекс бол хурдан баяжих арга биш. Энэ бол тогтмол ашигтай байх системтэй, тэвчээртэй стратегитай үйл ажиллагаа юм. Шинэ арилжаачид ихэнхдээ хурдан үр дүн хүлээж, хөрөнгөө эрсдэлд оруулдаг.

Зөвлөгөө: Жижиг амжилтаас эхэлж, аажмаар ур чадвараа хөгжүүл. Богино хугацаанд их ашиг олохыг хэт хүлээх хэрэггүй.

  • Дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлох
  • Ашиг хүлээхээс илүү систем баримтлах зарчим стратегийг мөрдөх
  • Демо данс ашиглан дадлага туршлага олж авах

5. Алдаанаасаа суралцахгүй байх

Хэрвээ та арилжааны тэмдэглэл (trading journal) хөтөлдөггүй бол яг ямар шалтгаанаар алдагдалд орж буйгаа хурдан хугацаанд ойлгох боломжгүй.

Зөвлөгөө:

  • Арилжаа бүрийн дараа: зөв болон буруу байсан зүйлсээ тэмдэглэх
  • Өөрийн зан байдлыг анхаарч, системийн болон сэтгэлзүйн алдааг ялгаж сурах

Дүгнэлт

Алдагдал гадаад хүчин зүйлээс биш, дотоод хандлага, мэдлэггүй байдал, сэтгэл хөдлөлөөс эхэлдэг. Арилжаа бол ур чадвар бөгөөд цаг хугацаа, хичээл зүтгэлээр хөгждөг. Мэдлэгээ нэмэгдүүлж, сэтгэл хөдлөлөө хянаж, сахилга баттай хандсанаар л арилжаач та амжилтад хүрнэ.

Start small, Grow BIG.

Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $1,000,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.